Хүсэл мөрөөдөл

2011-05-06

Нарны хамгаалалт бүхий будалт

Ангилал: Girls

Бодоод байхад аль хэдийн урин дулаан цаг болчихож.Тэгээд ч халууны улирал ирж байхад хуучин хэв маягаа өөрчлөх шаардлагатай шүү дээ. Ингээд танд урин цагт нарны хэт ягаан туяаны хамгаалалтыг зуны нүүр будалттай хэрхэн хослуулах талаар нүүр будгийн талаар мэдсэн бяцхан мэдээлэлээ зөвөлгөө болгон хүргэж байна.
Крем пудра
Арьсныхаа өнгөтэй ижил өнгийн крем пудра сонгох нь чухал. Ингэхгүй бол ямар ч будалт сайхан болж чадахгүй. Хэрхэн зөв сонгох вэ?
Yүний тулд сонгосон бүтээгдэхүүнээ нүүр хүзүүний аль нэг хэсэгт түрхээд байгалын гэрэлд харах хэрэгтэй. Нар нь хамгийн зөв гэрэл болох төдийгүй ямар ч үед зөв сонголт хийхэд тань туслана.

Өө дарагч
Энэ нь нүүр будалтанд зайлшгүй хэрэгтэй хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч юм. Жирийн үед ч таны нүдний доогуур, хамрын угалз, мөн нүдний угаас хамар луу чиглэсэн хэсэгт бараан туяа байнга харлан харагддаг. Өө дарагч нь эдгээрийг жигд өнгөтэй харагдуулахаас гадна ядаргаанаас үүссэн өөрчлөлтийг ч засаж чаддаг юм.

Нүдний тень
Энэ зун ягаан, яргуйн цэнхэр, улбар шар г.м. зөөлөн мэдрэмж төрүүлэх тод өнгүүд зонхилно. Нүдний будалтыг цайвараас бараан луу уусгаж, нэг юмуу хоёр өнгийг хооронд нь зохицуулж будвал зүгээр. Маш зөөлөн, нүдийг тодотгох төдий будалт энэ улирлын чиг хандлага. Сормуусны будалт нүүрний нийт будалтанд маш их нөлөөтэй. Зөв будсан сормуус нүдийг цовоо сэргэлэн болгож харагдуулдаг.

Хацрын тень
Эмэгтэй та "Жаргалтай хатны хацар ягаан" гэдэг үгийг санаарай. Жаргалтай бас үзэсгэлэнтэй харагдъя гэвэл хацрын тень зайлшгүй хэрэгтэй. Энэ улиралд усан ягаан, сарнайн ягаан өнгүүд зонхилно. Хамгийн гол нь хацрын багсанд хамаг ид шид оршдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Багс нь маш нарийн ширхэгтэй, зөөлөн үстэй байх шаардлагатай. Ийм багстай бол будалт сайн уусаж, хацар тань булбарай харагдах болно.

Уруулын будаг
Сонгодог улаан өнгөнөөс бусад жишээ нь, улбар шар, боронзон бор шаргал, хүрэн улаан, усан ягаан г.м. байгалийн өнгүүд давамгайлж байна. Уруул хүрээлэгч тань сонгосон уруулын будгаасаа нэг номероор цайвар бол илүү өөрийн уруулын хүрээ мэт харагдуулна. 
Хэрэв уруулын будаг тань шахмал бол нимгэн будаад өнгөгүй өнгөлөгчөөр будаарай. Ингэвэл уруул тань булбарай зөөлөн харагдах болно.
 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Мэдлэгээ хэрэглээ болгоцгооё.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://tanhil.mn
. http://medeelel.mn
. http://facebook.com
. http://limit.mn
. http://hi5
. http://hicheel.mn
. http://el.edutv.mn

Найзууд

. Altaa85
. gandu
. Хүслийнжигүүр
. Jaminaa
. siilegmaa_0714
. Zulaa
. nandia11
Бичлэг: 4 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн



 
xaax